Зээлийн батлан даалтын сангаас банкаар дамжуулан 21 аймагт ипотекийн гурван хувийн хүүтэй зээл авах иргэдийн урьдчилгаа төлбөрт батлан даалт гаргаж буйгаа мэдээллээ. Тодруулбал, аймгийн төвүүдэд орон сууц худалдан авах иргэдэд 100 хүртэлх сая төгрөгийн зээлийг, эхний гурван жил гурван хувийн хүүтэйгээр олгох юм. Түүнчлэн батлан даалтыг урьдчилгаа төлб өрийн 60 хүртэлх хувьд гаргах аж. Батлан даалтад хамрагдсан иргэд жил бүр батлан даалтын үлдэгдэл дүнгийн нэг хувийн шимтгэл төлөх аж. Зээлийн батлан даалтыг иргэдийн өр, орлогын харьцаанд үндэслэн олгох бөгөөд Худалдаа хөгжлийн болон ХААН, “Капитрон”, “Хас” зэрэг 10 банканд хандаж болох нь.