Сүм, хийдэд хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийн 3 хохирогчийн дүгнэлт нь гарч Мөрдөн байцаах алба хүлээж авчээ.
Харин хэрхэн ямар дүгнэлт гарсан талаарх мэдээллийг ЭХХШТХ-ийн 29.3-ын 5-д заасныг баримтлан Прокуророос зөвшөөрөл ирсэн тохиолдолд мэдээлэх боломжтой юм. Одоогоор МША-ны талаарх бусад мэдээллийг нийтэд өгч болох тухай мэдээлэл, зөвшөөрөл Хэвлэл, мэдээллийн төвд ирээгүй гэж ЦЕГ-аас мэдээллээ.