Булган-Хархорин 110 кВ-н ЦДАШ-н 484-468 номерын тулгуурууд байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан унасан. Уг гэмтлийг сэргээн засварлахад 4-6 хоног шаардагдахаар байгаа тул хувийн бэлтгэлээ хангаж ажиллана уу.
Тодруулбал, Улаанбаатар хотоос Өвөрхангай хүртэлх замд 110кВ-ын нийт 19 ширхэг тулгуур унажээ. Үүний улмаас Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн нийт 82 сум цахилгаан эрчим хүчээр хязгаарлагдаад байгаа юм.
Эрчим хүчний хязгаарлалттай холбоотойгоор “Чандмань-Баянхонгор” ХК яаралтай арга хэмжээ авч цахилгааны нөөц эх үүсвэр буюу генераторыг ажиллуулан, цэвэр ус түгээх хэвийн үйл ажиллагааг хангаж байна. Тус албанаас нийт хэрэглэгчдийг усны хязгаарлалтад орохоос сэргийлэн, цэвэр усаа ариг гамтай хэрэглэн хамтран ажиллахыг санууллаа.