Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж, наадмаар үйл ажиллагаа явуулах худалдаа үйлчилгээний зохион байгуулалт, нийтийн хоолны чанар, стандарт эрүүл, аюулгүй байдалд хяналт тавихад онцгой анхаарч ажиллах чиглэл өглөө. Мөн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, хүндэтгэлийн тоглолтын хугацааг тодорхой болгон зохион байгуулах асуудлыг хэлэлцсэн байна. Баяр наадмын хөтөлбөрийг зургадугаар сарын 25-ны өдөр гэхэд бэлэн болгох, Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг зэрэг наадам зохион байгуулагдах газруудаар явж бэлтгэл ажлыг шалгаж, тулгамдсан асуудал байвал газар дээр нь шийдвэрлэхээр боллоо.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хуралд хорооны гишүүд, салбар хороодын дарга, Нарийн бичгийн дарга нар оролцож, 9 салбар хороод холбогдох асуудлуудаар мэдээлэл хийн, саналаа нэгтгэсэн байна.