БНХАУ-ын Чендү хотод долдугаар сарын 28-ны өдрөөс наймдугаар сарын 08-ны өдрүүдэд Дэлхийн оюутны Универсиад спортын их наадам болно. Тус наадамд оролцох шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагчаар Грек улсын иргэн, үндэсний дээд лигийн “Эрдэнэт Майнерс” багийн ерөнхий дасгалжуулагч Фрагиас Василиус ажиллах хамтын ажиллагааны гэрээг байгууллаа. Энэхүү Универсиад спортын их наадамд сагсан бөмбөгийн төрлөөр Дэлхийн шилдэг 16 улсын шигшээ багууд оролцоно. Монгол улс "B" зонд Румын,Аргентин,Өмнөд Африкийн БНУ-ийн багуудтай тоглох юм.