БОАЖЯ-наас 2023 онд Монгол Улсад нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавьжээ. Үүнээс аялал жуулчлалын оргил үе болох 6-9 дүгээр сард 550 мянган хуулчин хүлээн авахаар төлөвлөсөн байна. Энэхүү төлөвлөлтийн дагуу 2023 оны зургаадугаар сарын 20-ны байдлаар 283340 жуулчин хүлээн авахаар тооцоолсон бол 223680 жуулчин иржээ. Үүнээс гүйцэтгэл 78.9 хувьтай байгааг салбарын яамнаас мэдээллээ.
Дээрх ирсэн жуулчдаас 110529 нь ОХУ-аас, 41138 нь БНХАУ-аас, 26820 нь БНСУ-аас, 6573 нь БНКУ-аас, 5809 нь Япон улсаас иржээ. Ингэхдээ Чингис хаан агаарын боомт, Аланбулаг, Боршоо, Зам-Үүд боомтоор орж ирсэн байна.