Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо "Нисэхийн аюулгүй тойрог дээр албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч “Э”-г мотоциклтой хүн мөргөөд зугатсан" гэх дуудллага, мэдээллийг энэ оны зургаадугаар сарын 21-ний өдрийн 11.25 цагт ирүүлсэн аж.
Цагдаагийн алба хаагчийн толгой болон нуруу гэмтсэн, эмнэлэгийн тусламж үзүүлэхээр хүргэж байна.
Тээврийн цагдаагийн алба шалгаж, уг этгээдийг эрэн сурвалжилж байна. Дээрх этгээдийг таньж, мэдэх хүн Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаар болон 94494455 дугаарт мэдээлэхийг хүсье.