Олон нийтийн цахим сүлжээнд “Хийдэд шавилан суралцаж буй хүүхдүүд бэлгийн дарамтад өртдөг үү” гэх мэдээлэл нийтлэгдсэн. Үүний мөрөөр цагдаагийн шалгалтын ажиллагаа эхлүүлсэн байна.
Тодруулбал, Баянгол дүүргийн цагдаагийн газраас Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй мэдээллийн дагуу гомдол, мэдээллийн бүртгэлд авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаагаа хэлсэн.
Мөн дээрх асуудлаар ХЭҮК-оос ажлын хэсэг байгуулж, хийдийн дотуур байранд хяналт, шалгалт хийнэ гэж эх сурвалж мэдээллээ.