Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийнхөн дотоод орчны агаарын бохирдлын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, цэцэг тарих идэвх, санаачилгыг дэмжих зорилгоор өнөөдөр сургалт зохион байгуулах нь. Цэцэг тарих хүсэлтэй хүн бүхэн үүнд хамрагдах боломжтой аж. Тасалгааны ургамлыг хэрхэн тарихаас эхлээд тайрах, бордох, хортон шавжаас хамгаалах, үрслүүлэх зэргийг энэ үеэр заах юм байна.
Дотоод орчны агаар гаднахаас 2-5 дахин их бохирдолтой байдгийг судлаачид тогтоожээ. Дундаж хэмжээтэй нэг өрөөнд 6-8 ургамал байхад агаарын чанар эрс сайжирч, ажлын бүтээмж 20 хувиар нэмэгдэн, хүний эрүүл мэндэд олон талаар эерэг нөлөө үзүүлдэг гэнэ. Мөн агаарыг чийгшүүлж, дуу чимээг намсгаж, цахилгаан хэрэгслийн соронзон орны үйлчлэл, хорт туяа, химийн дэгдэмхий нэгдлийг өөртөө шингээж, хүчилтөрөгч ялгаруулдаг ач холбогдолтой. Оролцогчдод энэ бүхнийг ойлгуулж, орчны бохирдлоос өөрийгөө болон ойр дотнын хүмүүсээ хамгаалах аргад сургахаар “Цэцэгсийн ертөнц-2023”-ыг санаачилжээ.