Зургадугаар сарын 19-ний 19 цаг 10 минутад Булган аймгийн Могод сумын төвөөс баруун урд зүгт 29 километрийн зайд 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Монголын нийт газар нутгийн 75 хувь нь VII ба түүнээс дээш газар хөдлөлт болох магадлалтай бүсэд оршдог. Нутаг дэвсгэрийг газар хөдлөлтийн бүсээр нь багцлан авч үзэхэд есөн баллын бүсэд нийт барилгын 25 орчим хувь, найман баллын бүсэд 28 орчим хувь, долоон баллын бүсэд 30 орчим хувь, 5-6 баллын бүсэд 15 хувь нь байрладаг байна.