Сүүлийн үед БНСУ-д хууль бусаар оршин сууж буй гадаад иргэдийг илрүүлэн нутаг буцаах ажиллагааг маш өргөн далайцтайгаар зохион байгуулж үүнд Монгол Улсын багагүй иргэд өртөж байгаа билээ.
БНСУ яагаад ингэж эрчимжиж гадаад иргэдийг хоморголон нутаг буцааж буйд хэд хэдэн шалтгаантай.
1. Хамгийн ноцтой асуудал бол хар тамхины хууль бус худалдаа наймаанд гадаадын иргэд ихээр холбогдох болсон
2. Гадаад иргэд гэмт хэрэгт ихээр холбогдох болсон
3. Хууль бус оршин суугчдын тоо зохих хэмжээнээсээ хэтэрсэн.
3. Солонгос иргэдийн зүгээс ажлын байрыг нь хямд үнэтэй гадаад иргэд ихээр эзлэх болсон зэрэг гомдлууд ихээр гарах болсонтой холбоотой.
Ганцхан жишээ дурдахад, 2023 оны гуравдугаар сарын 1-нээс 2023 оны тавдугаар сарын 31 хүртэл гэхэд хар тамхины хэргийн мөрөөр орж, нийт 3670 хүнийг баривчлан шалгаснаас нэлээд олон гадаад иргэд холбогджээ.