Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт холбогдож, дуудлага мэдээлэл өгөх боломжгүй байгааг хэд хэдэн иргэн цахим орчинд онцолж, мэдээлэл, пост оруулжээ. Цагдаагийн байгууллагаас цахим орчинд гарсан 102 тусгай дугаартай холбоотой мэдээллийг тодруулахад "Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт холбогдоход ямар нэгэн доголдол үүсээгүй. Гар утасны SOS дуудлага хийхэд үйлдлийн систем нь +976 шаарддаг гар утас байдаг" гэх тайлбарыг өглөө.
Түүнчлэн 102 тусгай дугаарын найдвартай ажиллагааг байнга хангадаг. Улмаар 24 цагийн турш иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгөхөөс гадна гэмт хэргийн дуудлага хүлээн авдаг. Ямар нэг доголдол үүсээгүй гэв.