Сэлэнгэ аймгийн Ерөө сум Бугант 3 дугаар баг “Гучин тавын ам” гэдэг газар ой, хээрийн гал түймэр гарчээ.
Тодруулбал, аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км, сумын төвөөс зүүн урд зүгт 115 км, Бугант багаас 40 км орчим, Мандал сумаас зүүн хойд зүгт 160 км орчимт ойн түймэр гарсан тухай дуудлагыг энэ оны зургаадугаар сарын 12-ны өдрийн 22.41 цагт хүлээн авсан аж.
Тус дуудлагын дагуу Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн Засаг даргын тамгын газар, мэргэжлийн алба, сайн дурын хэсгийн ажилчид нийт 55 хүн, 3 автомашинтай ажиллаж, энэ оны зургаадугаар сарын 14-ний өдрийн 11.35 цагт түймрийг цурамд оруулж, зургаадугаар сарын 15-ны өдрийн 16.30 цагт бүрэн унтрааж Ерөө сумын байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.