ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Франц Улсад ажлын айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд хоёр улсын онцгой байдлын салбарт хамтран хэрэгжүүлж байгаа төслүүдийн талаар болон дараагийн шатны төслийг хэрэгжүүлэх боломж, хамтын ажиллагааны талаар санал солилцож байгаа юм.
Төлөөлөгчид тус улсын Норманди мужид орших Тотал энержи группын нефть боловсруулах үйлдвэрийн Галын аюулгүй байдлын алба, Сэйн-Маритим мужийн Иргэний аюулгүй байдлын албаны харьяа Цацраг, химийн тусгай анги, Ангулем хотод байрлах Хэли-Юнион группын нисгэгч сургалтын төв, Турувр хотод байрладаг Десотел группын гал түймэр унтраах автомеханик шатны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр хоёр орны Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа “Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх” төслийн хүрээнд байгуулсан гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтөд гарын үсэг зурсан юм.