Шүүхийн Тамгын газрын үйлчлэгч М.Оюундуламын гэр бүлд 5 ханатай өргөө цагаан гэр бэлэглэлээ.
Тодруулбал, Дархан-уул аймаг дахь давж заалдах шатны болон захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас санаачлан сайн үйлсийн аяны хүрээнд Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Я.Туулын дэмжлэгээр Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллагаас хамтран өргөө цагаан гэртэй болголоо.
Гэр бэлэглэх үйл ажиллагаанд тус шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид тамгын газрын ажилтан албан хаагчид болон Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллагын төлөөлөл оролцож залуу гэр бүлд аз жаргал хүсэж ерөөл дэвшүүллээ.