Дэлхий даяар ойролцоогоор 160 сая хүүхэд хүүхдийн хөдөлмөр эрхэлж байгаа нь 10 хүүхэд тутмын нэг нь гэсэн үг.
Зургаадугаар сарын 12-нд тэмдэглэдэг Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр нь дэлхий даяараа хүүхдийн хөдөлмөрийн эсрэг хөдөлгөөнийг өрнүүлэхэд түлхэц өгөх зорилготой юм.
2023 оны Дэлхийн өдрөөр “Нийгмийн шударга ёсыг бүх нийтэд түгээнэ”.
Хүүхдийн хөдөлмөрийг зогсоо!” хэмээн уриалсан бөгөөд нийгмийн шударга ёс ба хүүхдийн хөдөлмөрийн хоорондын уялдаа холбоог онцлон анхаарч, 2023 оны Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдрөөр дэлхийн улс орнууд ямар ч нөхцөл байдалд хүчин чармайлтаа эрчимжүүлж, хүүхдийн хөдөлмөрийг таслан зогсоохын төлөө хүсэл зориг, шийдэмгий байдлаараа нэгдэж байгаагаа илэрхийлж байна.