Энэ жилийн наадамд Монгол Улс, БНХАУ, ОХУ, БНСУ зэрэг орны 170 гаруй мото сонирхогч залуус оролцож байна.
16.00 цагаас бүх моточид цуваа болон Сүхбаатарын талбайгаас Чингисийн хүрээ цогцолбор руу хөдлөх аж.
"Монголын чопперчин ахан дүүс" ТББ-ийн тэргүүн Ш.Сүхбаяр, "Чингис мото" клуб ТББ-ын ерөнхийлөгч П.Хатанбаатар, “Ред фалконс” мото клуб ТББ-ийн ерөнхийлөгч Ш.Тэгшбаярыг Монгол улсын төрийн дээд шагнал болох АЛТАНГАДАС одонгоор тус тус шагналаа.
Мөн "Mongolian choperrs" мото клубын гишүүн Г.Нармандах,"Чингис мото" клубын гишүүн Б.Уламбаяр, "Skulls" мото клубын ерөнхийлөгч О.Эрхэс нар Нийслэлийн жуух бичгээр шагнагдлаа.