Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд бага насны охидыг хүчирхийлсэн хэрэг удаа дараа гарсан байна. Цагдаагийн ажилтнууд дээрх гэмт хэргийг үйлдсэн хүнийг хоёр хоногийн өмнө илрүүлжээ. Энэ талаар тус аймгийн Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн тасгийн дарга, цагдаагийн ахмад Г.Цоодолоос тодрууллаа.
-Бага насны охидыг хүчирхийлсэн гэмт хэрэгтэн өмнө нь ял эдэлж байсан гэсэн үү?
-Тийм ээ, өмнө нь хулгайн хэргээр хоёр удаа ял эдэлж байсан. Манай аймгийн төвд 2008 оны өвөл, 28-30 насны үл таних этгээд бага насны охидыг удаа дараа хүчирхийлсэн хэрэг гарсан ч гэмт хэрэгтнийг илрүүлж чадаагүй байсан юм. Дээрх хэрэг өвлийн улиралд 07.00-08.00 цагийн хооронд гарч буй нь анхаарал татсан.
-Гэмт хэрэгтэн өөр аймгийн харьяат, хэрэг хийчихээд нутаг руугаа явчихдаг гэсэн мэдээлэл байна?
-Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, эрхэлсэн ажилгүй Б гэдэг залууг бид саатуулан шалгаж байна. Тэрбээр хичээлдээ явж буй бага насны охидод хутга тулган айлган сүрдүүлж, хүчирхийлдгээ хүлээсэн. Гэгээ ороогүй байдаг болохоор хөл хөдөлгөөн багатайгаас гадна хохирогчид түүнийг таних боломжгүйг далимдуулдаг байсан бололтой. Улсын хэмжээнд “Эрэл, оргодол” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж буй юм. Бид гэмт хэрэгтнийг ил рүү лэхийн тулд тусгай ажил лагаа зохион байгуулсан. Тэр бээр бага насны дөрвөн охиныг хүчирхийлснээ хү лээсэн.
Х.ОЮУН