“Шидэт урц” төрийн бус байгууллагынхан орон нутгийн залуустай хамтран Хөвсгөлд “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал, хөгжлийн төв байгуулахаар өнгөрсөн онд барилгын ажлаа эхлүүлсэн билээ. “Лантуун дохио” төрийн бус байгууллагын санаачилгыг үргэлжлүүлж буй уг төсөл өдгөө 70 хувьтай байгаа аж. Тэгвэл үүнийг дуусгахад шаардлагатай санхүүжилтийг босгох зорилготой тоглолтыг “Тоонот” рекордсын уран бүтээлчид маргааш “UB palace”-т зохион байгуулах нь. “Бид нэг Хөвсгөл” тоглолтод хоймор нутгийн уран бүтээлчид, рок, поп хамтлаг, дуучид оролцох бөгөөд үүнээс олсон орлогыг бүтээн байгуулалтын ажилд 100 хувь зарцуулах гэнэ.