Монгол Улсын хөдөлмөрийн баатар, зууны манлай хилчин, Базарын Цэдэн-Ишийн нэрэмжит Хилийн цэргийн 0243, Монгол Улсын баатар Жадамбын Нэхийтийн нэрэмжит Хилийн цэргийн 0101 дүгээр анги хамтран Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 40 гаруй хүүхэд багачуудад болон Нийслэлийн ерөнхий боловсролын 92 дугаар сургуулийн 10 дугаар ангийн 30 гаруй сурагчдад Хил хамгаалах албаны үйл ажиллагааг танилцуулах нээлттэй өдөрлөг хийлээ.
Өдөрлөгт ирсэн хүүхдүүд алба үйл ажиллагаатай танилцахаас гадна улсын хил, хил орчмын байгалийн үзэсгэлэнт газар, хувьсгалын түүхийн музей үзэж, эх орны үнэ цэн, бүрэн бүтэн байдлын тухай ойлголтыг авсан юм. Мөн сурагчдын дунд эх орны сэдэвт гар зураг, эсээ бичлэгийн уралдааныг зохион байгуулж ангийн зүгээс урамшуулан шагналаа.