Дотуур хувцас, урт оймстой загвар өмсөгчийн зураг бүхий сурталчилгааны зурагт хуудсыг Британийн томоохон хотуудын автобусны зогсоолуудад байрлуулсан нь олон нийтийн дургүйцлийг төрүүлжээ. Тус улсын Зар, сурталчилгааны стандартын газарт олон хүн гомдол гаргаж, хүүхэд, өсвөр насныхныг садар самуунд уруу татаж байна гэсний улмаас тэрхүү зурагт хуудсыг буулгахад хүрсэн байна.
“M&S” компанийнхан харин эл шийдвэрийг эсэргүүцэж, “Энэ бол манай брэндийн гол сурталчилгаа. Бид дотуур хувцасны иж бүрдлийг л сурталчлахыг зорьсон” хэмээн тайлбарласан ч хуулиа дээдэлдэг орныхон Зар, сурталчилгааны стандартын газрын шийдвэрийг хүлээн авчээ. Үүнээс үүдэн Улаанбаатарын гудамж, талбайгаар дүүрэн байгаа зар, сурталчилгааны самбаруудад чухам юу байгааг зэрвэсхэн харахад иймэрхүү байна.
Э.ХАНА