Элсэн шаргал говийг 220 км-ийн урт замыг 30-67 насны 11 явган алхагч амжилттай туулж, төлөвлөсөн хугацаанаас нэг өдрийн өмнө барианд орцгоожээ.
Говийн ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойд зориулан Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас гарч Дорноговь аймгийн Сайншанд хот хүртэл "Дорнын говь-Хутагтын нутгаар" уриан дор 220 км-ийг урт замыг хээрээр гэр хийж, хэцээр дэр хийн, явганаар туулсан анхны алхагчид, явган аялагчид боллоо.