Хилийн цэргийн 0108 дугаар анги “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Хил хамгаалах байгууллагаас дэвшүүлсэн “Ногоон хэрэм-II” хөтөлбөр, Дорноговь аймгийн Засаг даргын “Ухаалаг хот, ногоон Дорноговь” хөтөлбөрийн хүрээнд Замын-Үүд суманд анх удаа агропаркийг шинээр байгууллаа.
Агропаркт 5 настай хайлаас мод 750, нэг настай агч мод 100, жигд мод 150, улиас модны мөчрийн суулгац 700, ширгэсэн нуурын хойд хэсэгт бургас 1200, ангийн байрлалд 5 настай хайлаас мод 750, хоёр настай хайлаас мод 200, хүлэмжид 3,5 кг хайлаас модны үрийн тарилтыг хийгээд байна.