Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран энэ сарын 7-9-ний өдрүүдэд стратегийн команд штабын сургуулийг зохион байгуулж байна.
Өнөөдөр улс даяар 16.00 цагт зарлан мэдээллийн дохиогоор иргэд нүүн шилжих дадлага сургуулийг зохион байгуулна. Улаанбаатар хотын хэмжээнд 192 цэг талбайг бэлтгэсэн. Энэ цэгт орон гэрээсээ, байгаа газраасаа аюулгүй газарт шилжин очих дадлага сургуулийг хийх гэж байна. Газар хөдлөлтийн аюул тохиолдсон үед ямар хүндрэлүүд учрах, түүнийг хэрхэн шийдэх, нэрвэгдсэн хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх, хоол хүнсээр хангах зэрэг практик дээр учрах хүндрэлийг даван туулах дадлага сургуулийг хийнэ.
Монгол оронд газар хөдлөлтийн маш хүчтэй гамшиг тохиолдсон үед ҮАБЗ, ерөнхийлөгчийн зүгээс ямар шийдвэр гаргаж, дэмжлэг үзүүлэх, доод түвшиндээ шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх, онцгой байдлын байгууллага яаж ажиллах, мэдээ, мэдээллийг хэрхэн дамжуулах зэрэг олон асуудлыг Стратегийн команд штабын сургуулийн үеэр зохион байгуулна.