Цэргийн алба хаагаагүй тохиолдолд мөнгөн төлбөрөөр орлуулан хаах төлбөрийн хэмжээ 2023 онд нэмэгджээ.
Тодруулбал, цэргийн дүйцүүлэх албыг 2023 онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг 11,935,308 (арван нэгэн сая есөн зуун гучин таван мянга гурван зуун найман) төгрөгөөр тогтов.
Мөн цэргийн насны залууст зөвлөхөд жилд 1 удаа цэрэг татлагадаа заавал хамрагдаж, бүртгүүлэх шаардлагатай. Үүнээс хамаараад 1 жил өөрийн биеэр цэрэг татлагад орвол 1 жилийн мөнгөн төлбөр буурах шалтгаан болно. Таны үзлэгт ороогүй жил тутам нь 1.670.943 сая /жил бүр өснө/ төгрөгийн дүйцүүлэх төлбөр болж, 26 нас хүрэхэд 11.935.308 сая төгрөгний /жил бүр өснө/ мөнгөн төлбөр хуримтлагддаг.
Гадаад оронд суралцаж, ажилладаг хүүхдүүд нотлох баримт бичгээ өгөх хэрэгтэй. 26 нас хүрэхэд нотлох баримт бичиг нь мөнгөн төлбөрт нөлөөлнө. Гадаадад байгаа нь мөнгөн төлбөрөөс чөлөөлөгдөх шалтгаан биш. Зөвхөн тухайн жилийн үзлэгт оролцох боломжгүй хүндэтгэх шалтгаантайг нотолно.
Иймээс цэргийн насны залуучууд өөрийн биеэр үзлэгт орох, эцэг эхчүүд нь хүүхдүүдээ үзлэгт орохыг шаардах, 26 насандаа цэргийн дүйцүүлэх мөнгөн төлбөр төлөх, санхүүгийн хүндрэлд орохгүй байхыг цэргийн байгууллагаас анхааруулж байна.