Нийслэлийн Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, “Хангарьд сити-2” хотхоны 1552 дугаар байр бага насны хүүхэд толгойгоо орны төмрийн завсар оруулаад гацаасан, гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг зургаадугаар сарын 06-ны өдрийн 15.36 цагт хүлээн авсан аж.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход А2 настай, эрэгтэй/ сунадаг буйдангийн доод талын төмрийн засвар толгойгоо оруулаад гацаасан байсныг “Холматро”-гийн тэлэгч багаж ашиглаж, 10 минут ажиллан аюулгүй болгосон.