ХЭҮК-т өнгөрсөн өдрүүдэд шударга шүүхээр шүүлгэх эрхтэй холбоотой 126, халдашгүй чөлөөтэй байх эрхтэй холбоотой 71 буюу нийт 197 гомдол, мэдээлэл иржээ. Тухайлбал, өнгөрсөн тавдугаар сарын 1-25-ны өдрийн хооронд гэхэд шударга шүүхээр шүүлгэх эрх болон халдашгүй чөлөөтэй байх эрхтэй холбоотой 49 гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна.
Эрхийн төрлөөр нь ангилбал,
Шударга шүүхээр шүүлгэх эрхийн хүрээнд хилс хэрэгт холбогдсон тухай 12,
Хууль зүйн туслалцаа авах эрхтэй холбоотой 22,
Шүүхэд гомдол гаргах эрх зөрчигдсөн гэх 1,
Хохирол нөхөн төлүүлэх эрх зөрчигдсөн гэх 2
Халдашгүй чөлөөтэй байх эрхийн хүрээнд хууль бусаар баривчлагдсан гэх 1,
Хууль бусаар цагдан хоригдсон гэх 3,
Эрүү шүүлтээс ангид байх эрх зөрчигдсөн гэх 4,
Орон байрны халдашгүй байдал зөрчигдсөн гэх 1,
Нэр төрийн халдашгүй байдал зөрчигдсөн гэх 2,
Хувь хүний нууцтай байх эрх зөрчигдсөн гэх 1 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн.
Үүнээс харьяаллын дагуу хяналт тавиулахаар Прокурорын байгууллагад 3 гомдол иржээ.
Үүнээс цагдан хорих 461 дүгээр ангийн даргад 3 гомдол шилжүүлсэн байна. Мөн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 22.2 дахь хэсгийн баримтлан 6 гомдлыг хуулийн байгууллагад шилжүүлжээ. Хоёр гомдол мэдээлэлд холбогдох ажиллагаа явуулж тогтоогдсон нөхцөл байдлын талаар гомдол гаргагчдад хариу өглөө. Түүнчлэн 10 гомдолд хууль зүйн зөвлөгөө өгч ажилласан бол 1 гомдол гаргагч гомдлоосоо татгалзав.
Одоогоор 24 гомдол мэдээлэлд шалгах ажиллагааг явуулж байна. 2023 оны тавдугаар сард ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид 2 удаа ажиллаж, гомдол гаргагч иргэдтэй биечлэн уулзан холбогдох ажиллагааг явууллаа.