Боловсролын зээлийн сангаар шүгэл үлээсэн БЗС-гийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан, доктор О.Сийлэгмаа өнгөрсөн тавдугаар сарын 30-ны өдөр мэдээлэл хийж, төрийн хамгаалалт хүсэж байгаа талаараа мэдэгдсэн.
О.Сийлэгмаа хамгаалалтад орох хүсэлтээ АТГ-т өгсөн. Авлигатай тэмцэх газраас тухайн хүсэлтэд эрсдлийн үнэлгээ хийж, О.Сийлэгмааг төрийн хамгаалалтад авах шаардлагатай гэж үзжээ. Ингээд О.Сийлэгмааг зургаадугаар сарын 2-ны өдрөөс гэрч хохирогчийн хамгаалалтад авсан байна.