Шүүгдэгч Т.Э, Д.А, Э.А нарыг хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Ж.С, Ж.Б нартай маргалдаж, бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Т.Э –г хохирогч Ж.С- ийн эд хөрөнгийг устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.А-гийн өмгөөлөгчөөс ”...шүүгдэгч нар нь хохирогч нартай маргалдаж ноцолдсон үйл баримт хэрэгт байгаа. Манай үйлчлүүлэгч шүүгдэгч Э.А нь “тархи доргилт” гэх оноштойгоор Ховд аймгийн БОЭТ- ийн "Уламжлалт эмчилгээ"-ний тасагт хэвтэн эмчилгээ хийлгэсэн. Шинжээч нь шүүгдэгч Э.А-ийн биед “тархи доргилт” гэх гэмтэл учирсан байна гэсэн боловч уг гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж үзсэн тул дахин шинжээч томилж шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаж байна ... гэжээ.
Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн ... шүүхээс шинжээч томилж дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана.” ... гэснийг үндэслэн хүсэлтийг хүлээн авч, шүүхээс ... шүүгдэгч Э.А- гийн эрүүл мэндэд тархи доргилт гэх гэмтэл учирсан эсэх, ямар шалгуур шинжээр тухайн гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй... гэж үзсэн зэрэгт шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулахаар өөр шинжээчид даалгаж шийдвэрлэсэн байна.