Одоогоос хоёр жилийн өмнө найз бүсгүйнхээ амийг хөнөөсөн онц ноцтой хэрэг Сүхбаатар дүүрэгт гарсан юм. Мөрдөн шалгах ажиллагааг хуулийн дагуу хийж, гэмт хэрэг үйлдсэнийг нь нотлох баримт хангалттай бай гаа ч гэмт хэрэгтэн хэргээ хүлээл гүй, удаа дараа давж заалдсаар одоо хэр нь эцэслэн шийдэгдээгүй байна. Үе тэнгийн залуус амралтаараа Бэлхийн зуслан дахь найзындаа цугларч наргихаар болжээ. Амрах нэрээр архидах гэсэн тэдний зар Г-д хүрсэн болохоор хоёр сарын өмнө танилцаж, дотнын харилцаатай болсон А-г дагуулаад очжээ. Залуус ч мөн адил найз бүсгүйчүүдтэйгээ ирсэн байв. Тэднийг танилцаж байх зуур Х “Хүүеэ, чи мөн үү” гэсээр найз бүсгүйтэй нь тэврэлдэв. А хэсэг харснаа таньж, мэнд усаа мэдэлдцэв. Тэд олон жилийн өмнө “Найрамдал” зусланд хамт амарч байсан аж. Х найз бүсгүйг нь тэвэрч “Чи их хөөрхөн болжээ” гэхийг сонссон Г уурласан ч ил гаргасангүй. Наргиан хавтгайрч залуус нэлээд халцгаалаа.
Дуулж, бүжиглэж, нэг хэсэг нь хөзөр тоглож их л хөгжөөнтэй байв. Эртний танил хоёр хүүхэд ахуй цагаа дурсан, зуслангийн хөгжөөнт явдлаа ярилцаж буйг сонсож суусан Г “Би явлаа” гээд босоход нь А “Яасан бэ” гээд хамт явахаар болов. Шар айраг нэлээд уусан түүнийг найзууд нь “Машин барьж болохгүй, эндээ хоноод өглөө яв” гэхэд нь тэр эсэргүүцэж хэнд, юунд уурлаад байгааг нь ойлгоход бэрх болов. А түүнийг яагаад уурлаад байгааг гадарлаж, явах бодолтой байсан ч согтуу хүнтэй, шөнө дөлөөр машинтай явахаас айж “Өглөө эрт явъя” гэв. Маргаан тэгсгээд нам жиж, найзууд нь үргэлжлүүлэн наргиж суув. А бүсгүй залуусаас зайдуухан гарч, Г-г ирэх болов уу гэж хүлээсэн боловч тэр ирсэнгүй.
Шөнө дунд ихэнх нь согтож, нэг хэсэг нь байшинд, зарим нь майханд унтлаа. А тэднийг унтахаас өмнө майханд унтчихаж. Өглөө сэрээд хартал хажууд нь Х унтаж байхыг хараад сандарч, бушуухан майхнаас гарав. Гэсэн ч Г энэ бүгдийг аль эрт мэдээд найз бүсгүйгээ элдвээр харааж загнан, биеэ үнэлэгч гэж доромжлов. Найзууд нь тайвшруулж, аргадан “Юу ч болоогүй, А ямар ч буруугүй. Х согтуудаа хажуугаар нь ороод унтчихсан байна лээ. Бид нар хамт байсныг чи харсан биз дээ” гэсэн ч тэр итгэсэнгүй. Найзуудын архидалт залуу хосын сэтгэлд сэв суулгаж орхив. Энэ үйл явдлаас хойш тэд уулзалгүй нэг сар гаруй болжээ.
Гэтэл нэг өдөр Г утасдан “Уучлаарай, миний буруу. Би чамгүйгээр байж чадахгүй нь” гэж ярьжээ. А түүний үгэнд итгэн болзсон газар нь очлоо. Г найр тавин угтаж, хамтдаа хооллож, наргихаар болов. Г-ийн эгчийнх нь Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хороонд байдгийг А мэднэ. Г “Эгчийнх эзгүй байгаа, хамт очих уу” гэхэд нь тэр дургүйцсэнгүй. Тэр өдрөөс хойш А хайртай бүхэндээ эргэж ирсэнгүй. Хартай залуу Г “Би түүнд дэндүү хайртай байсан. Түүнийг Х-тэй хамт хоносон гэж бодохоор солиорох шахдаг. Гэхдээ би буруугүй. Тэр өөр залуутай уулзсанаас бүх зүйл бол сон. Тэгээд ч би гал тавиад айлгаж байгаад унтраана гэсэн бодолтой байсан. Тэр орилж бахирч, гүйгээд байсан.
Ойр хавийн зүйлд гал авалцсанаас унтраах боломжгүй болсон. Би ийм хэрэг үйлдье гэж бодоогүй. Архинаас боллоо” гэж шүүхэд мэдүүлж байгаа аж. Нэгдүгээр зэргийн түлэгдэлттэй түүнийг Түлэнхийн төвд хүргэсэн ч нэгэнт оройтсон байв. Анхан шатны шүүх 25 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан юм байна.