Компанийн тухай хуульд хувьцаат компанийн ТУЗ хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор буюу жил бүрийн тавдугаар сарын 1-нээс өмнө зарлан хуралдуулахаар заасан. Мөн Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх, хяналт тавих журмын дагуу дээрх хурлыг хуралдуулахын зэрэгцээ шийдвэрийг нь олон нийтэд нэн даруй мэдэгдэж, холбогдох баримт бичиг, мэдээллийг ажлын гурван өдөрт багтаан Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлэх үүрэгтэй. нэр бүхий 63 компани 2022 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа зохион байгуулаагүй аж. Тиймээс эл хорооноос тэдгээр компанийн ТУЗ нь хурал хуралдуулахаас бусад бүрэн эрхгүй болсныг мэдээллээ. Тухайлбал, “Мон бийф”, “Монголын төмөр зам”, “Ханын материал”, “Баялаг Шарын гол”, “Агротехимпекс” зэрэг компани үүнд багтсан бөгөөд ТУЗ-тэй нь байгуулсан аливаа гэрээ, хэлцэл, хүчин төгөлдөр бус болохыг анхаарууллаа.