Ховд аймагт тавдугаар сарын 25-ны өдөр малаа хариулахаар гараад сураггүй алга болсон 13 настай хүү эсэн мэнд гэртээ иржээ. Тодруулбал, аймгийн төвөөс 45 орчим км Булангийн овоо орчмоос замын машинд дайгдаад тавдугаар сарын 28-ны 01.20 цагийн үед эсэн мэнд гэртээ ирсэн байна.
Хүү малдаа явахдаа морьтой явсан бөгөөд мориноосоо унаж явганаар нуурыг тойрч явсан байна.