Нийслэлийн Нийтийн тээврийн газраас “Урьтаж ухаар” аяны хүрээнд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нь сэдэвт сургалтыг Тээврийн Цагдаагийн алба, Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуультай хамтран “Сутайн буянт” ХХК-ийн хурлын танхимд тавдугаар сарын 23-ны өдөр” зохион байгууллаа.
Сургалтыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч У.Мөнх-Ундрал, Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн багш Н.Мөнгөнбагана, Автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Мягмардорж, Нийтийн тээврийн газрын салбарын сургалт хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ч.Бадамханд нар удирдан зохион байгуулсан ба Замын хөдөлгөөнд оролцож байгаа Нийтийн тээврийн жолооч нарын нийтлэг гаргадаг зөрчил, харилцаа хандлагын талаар мэдээлэл сургалтыг хийлээ.
Сургалтад нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 15 аж ахуй нэгж байгууллагын 102 жолооч хамрагдсан.