Баянзүрх дүүргийн хэмжээнд бүртгэгдэж буй зам тээврийн осол хэргийн дуудлага, мэдээллийн 75 гаруй хувь нь өглөө, орой ажил, сургууль тарах буюу замын түгжрэлийн оргил ачааллын үед гардаг.
Энэхүү байдлыг нь харгалзан үзэж Баянзүрх дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд түргэн шуурхай хүргэх, замын хөдөлгөөний ачаалал, зохиомол түгжрэл үүсэхээс сэргийлэх үүднээс зам тээврийн осол хэргийн дуудлагад ажиллах замын цагдаагийн хэлтсийн алба хаагчдад цахилгаан дугуй /сурон/-г шийдвэрлэн өгч осол хэргийн дуудлага мэдээлэлд цаг алдалгүй түргэн шуурхай очих нөхцөл боломжоор хангаж байна.