Онцгой байдлын ерөнхий газраас “Оюу толгой” ХХК-тай хамтран зохион байгуулж байгаа “Бэлэн бай” аяны хүрээнд Бүгд Найрамдах Турк Улсад үүрэг гүйцэтгэсэн Монголын Эрэн хайх, аврах багийн болон газар хөдлөлтийн дараах нөхцөл байдлыг харуулсан гэрэл зурагчин Э.Ганзоригийн “Нуранги” үзэсгэлэн тавдугаар сарын 23-24-ний өдрүүд “Сүхбаатарын талбай”-д болно.
“Нуранги” гэрэл зургийн үзэсгэлэнд саатан газар хөдлөлтийн аюул, хор уршиг, аврах ажиллагааны талаар сонирхохыг урьж байна.