Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн Адарга-Уул гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 280 км, сумын төвөөс баруун хойд зүгт 80 км/-т Ойн түймэр гарсан тухай дуудлагыг тавдугаар сарын 14-ний өдрийн 18.34 цагт хүлээн авсан аж.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Дадал, Биндэр сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж, тавдугаар сарын 15-ны өдрийн 08.59 цагт ойн түймрийг цурманд оруулан 17.30 цагт бүрэн унтраасан.