Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран ирэх зургадугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулах Стратегийн команд штабын сургуулийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Энэ хүрээнд нийслэлийн 9 дүүргийн 160 гаруй хорооны Засаг дарга нарын нэгдсэн уулзалтыг өнөөдөр НОБГ-т зохион байгууллаа.
Уулзалтын үеэр сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр сургуулийн бодлого, цагийн байдал, байгууллага хоорондын уялдаа холбоо, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгч, холбогдох чиглэл өгсөн юм.