Энэ сарын хоёрдугаар долоо хоногийн байдлаар нийслэлийн дийлэнх дэлгүүр, худалдааны төвд нэгдүгээр зэргийн гурил кг нь ойролцоогоор 2320, савласан сүү литр нь 4500 төгрөгийн үнэтэй байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад нэгдүгээр зэргийн гурилын үнэ кг нь 1000, сүүнийх 800 орчим төгрөгөөр өссөн дүн боллоо. Түүнчлэн “Бөмбөгөр” худалдааны төвд өчигдөр нэгдүгээр зэргийн савласан гурилыг кг-ыг нь 2200-2250, 25 кг-тайг нь 49 000- 50 000 төгрөгөөр борлуулж байв. Энэ нь 25 кг-аар савласных нь үнэ сүүлийн нэг жилд 15 000 орчим төгрөгөөр нэмэгдсэн дүн болохыг борлуулагч нь хэлсэн юм.