Богд хааны ордон музейнхэн үйлчилгээний үнэ тарифаа шинэчилснээ зарлажээ. Тус музейг насанд хүрэгсэд 14 000, ахмад настнууд 8000 төгрөгийн тасалбараар үздэг юм байна. Оюутууд тав, харин гэр бүлийн хос 20 мянгаар үйлчлүүлнэ. Үүний зэрэгцээ мэргэжлийн аппаратаар зураг авах бол 30 мянган төгрөг төлөх нь. Арван минутын дүрс бичлэг хийхэд 35 мянган төгрөгийн төлбөртэй. Нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй, нэг цагийн турш хуримын зураг авах бол 150 мянгыг төлнө. Зар сурталчилгааны болон мэргэжлийн хэрэгсэл ашиглан 30 минутын турш дүрс бичлэг хийх бол тус бүрт нь 400 мянгыг музейн дансанд тушаах юм байна.