Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 5 дугаар давхраас хүн унах гээд байна гэсэн дуудлагыг тавдугаар сарын 10-ны өдрийн 13.28 цагт хүлээн авсан аж.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Э /32 настай, эмэгтэй/ гэр бүлийн маргаанаас болж гэртээ амиа хорлох зорилгоор цонхоор үсрэх гэж байсныг 24 минут ажиллаж аюулгүй болгон Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн байна.