Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо энэ сарын 8-11-ний өдрүүдэд “Олон улсын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт” болж байна. Тус чуулга уулзалтад дэлхийн 170 гаруй орны 12 мянга гаруй төлөөлөгч оролцож, “Дэлхийн эдийн засгийн төлөв байдал ба хөрөнгө оруулалтын зах зээл”, “Ногоон ертөнц рүү чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт”, “Нийлүүлэлтийн сүлжээг боловсронгуй болгох, хүртээмжийг нь нэмэгдүүлэх” зэрэг асуудлаар чуулж байна.
Энэхүү чулга уулзалтад УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт оролцлоо.
Түүнээс гадна АНЭУ-ын Холбооны үндэсний зөвлөлийн гишүүн, Эмират Монголын найрамдлын хорооны дарга Асама А.А.Аль-Шафартай албан уулзалт хийж, хоёр орны найрсаг харилцаа, цаашид эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлж, өргөжүүлэхээр ярилцав.