“Хаан шонхор-2023” хамтарсан дадлага сургуулийг “Чингис хаан” Олон Улсын агаарын замын боомтын байрлалд тавдугаар сарын 08-ны өдөр зохион байгууллаа.
Терроризмтой тэмцэх зөвлөлийн орон нутаг дахь Салбар зөвлөл болон Нисэхийн аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ажилтан, алба хаагчдыг сурган дадлагажуулах, бэлэн байдлыг хангах, агаарын хөлгийг тэсрэх бодисоор заналхийлэх /Код-6/, барилга байгууламжийг барьцаалах /Код-7/, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны бэлэн байдлыг хангах, үүрэг гүйцэтгэх үеийн төлөвлөгөө /Код-210/, хоорондын уялдаа нийцлийг хангах, орон нутгийн бэлэн байдлын төлөвлөгөөг боловсруулах, Олон Улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-оос тавьдаг шаардлагыг биелүүлэх зорилгоор зохион байгууллаа.
Хамтарсан дадлага сургуулилтад 16 байгууллагын 350 гаруй алба хаагч, хилийн цэргийн 0218 дугаар ангийн 22 ЦАХ террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд үүргийн дагуу оролцлоо.
Тус хамтарсан сургуульд оролцсоноор террорист халдлага болсон, үүсэж болзошгүй цагийн байдалд үнэлэлт дүгнэлт хийх, үндсэн хүч хэрэгслийн террорист үйлдэлд хариу арга хэмжээ авах чадавхыг бий болгосон сургалт боллоо.