Дэлхийд Монгол нэрээ тамгалж яваа “The HU” хамтлагийнхан эх орондоо ирээд удаагүй байгаа. Тус хамтлагийнхан ирсэн даруйдаа нээлтээ хийгээд удаагүй байгаа жүжигчин, кино зохиолч, найруулагч Б.Амарсайханын “Монгол” уран сайхны киног бүрэн бүрэлдэхүүнээрээ үзээд, сэтгэгдэл өндөр буйгаа илэрхийлжээ.
Тэд хэлэхдээ “Монгол” уран сайхны киноны үзэл санаа, өгч буй мессеж нь тэдний уран бүтээлээрээ дамжуулан Монгол өв соёл, үүх түүхээ дэлхий дахинд таниулж, залуучуудын санаж яваасай гэсэн үзэл санаатай яв цав нийцэж байгааг онцолсон аж.