Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) Камбож Улсад "Компаниудын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх (ICONE)" төслийн хүрээнд Камбож Улсын 13 тур оператор компани, Их дээд сургуулийн төлөөлөл Монгол Улсад ажиллаж байна. Энэ хугацаанд монгол жуулчдын онцлог, аяллын сонирхол, хөтөлбөрийг судлах, нөгөө талаас Камбож Улсын иргэдийг монголд аялуулах тэдний онцлог, сонирхлыг тодорхой болгох харилцан аяллын хөтөлбөр, бүтээгдэхүүн солилцох хүсэлтийн дагуу БОАЖ-ын Дэд сайд М.Ганбаатар, Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Т.Мөнх-Од нар хүлээн авч уулзав.
Камбож Улс 2019 онд нийт 11.3 сая дотоодын, 6.61 сая гадаадын жуулчид хүлээн авсан бол 2022 онд 2.2 сая гадаадын жуулчин хүлээн авсан байна. Гаднын жуулчдаас олж буй орлогын хэмжээ тус Улсын ДНБ-ий 19.6 хувийг бүрдүүлдэг байна.
Төлөөлөгчид жуулчдын сэтгэл ханамжийн судалгаанд үндэслэж 2023 онд соёл, үндэсний хоол, түүх, адал явдал, эрүүл мэнд, далайн эрэг түшиглэсэн аяллын 6 чиглэлээр хөтөлбөр гаргасан ба нутгийн иргэдэд суурилсан эко аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогыг баримталж байгааг онцолж байв.