Увс аймгийн Тэс сумын 4 дүгээр баг, “Халтар-Ус” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 210 км, сумын төвөөс баруун хойд зүгт 25 км/-т ОХУ-ын Тува Улсад гарсан хээрийн түймэр Монгол улсын хил давах магадлалтай байгаа тухай мэдээллийг 05.07-ны өдрийн 23.21 цагт Хилийн цэргийн байгууллагаас хүлээн авсан аж.
Тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн алба хаагчдыг очиход хээрийн түймэр 400 метр хил давж орж ирсэн байсныг унтраахаар ажиллаж байна.