Хилийн цэргийн 0198 дугаар анги гэр бүлийн хөгжлийг дэмжих, залууст гэр бүлийн үнэ цэн, аз жаргалыг ойлгуулах, залуу хосуудын амьдралд тодоор үлдэх дурсамжийг бүтээх зорилгоор уулзалт зохион байгуулжээ.
Тодруулбал, 2022 оны II ээлжээр хугацаат цэргийн алба хааж буй Хэнтий аймгийн Өлзийт сумын харьяат, хилийн 0191 дүгээр салбарын ахлах байлдагч Б.Болор-Эрдэнийг эхнэр, хүүхэдтэй нь уулзууллаа. Хилчин байлдагчийнхаа гэр бүлд эрүүл энх аз жаргал бүхнийг хүсье.