"Монгол Улсад газар хөдлөлтийн гамшиг тохиолдож онц байдал тогтоосон үеийн төрийн байгууллагын харилцан ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургууль болох гэж байгаатай холбогдуулан тус хэлтсээс газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, ард иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах бэлтгэл ажлын хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамж, төлөвлөгөөний дагуу бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Тус дадлага сургуулиар Баянгол дүүрэгт тавдугаар сарын 02-ны өдөр 7.5 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас хүчтэй чичирхийлэл мэдрэгдэж тус дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны барилгад нуралт үүсэж, 1-4 давхрын даацын хана, тааз нурж тус орон сууцанд амьдарч байсан 10 иргэн нурангид дарагдаж, 25 иргэнийг аюулгүй талбайд шилжүүлж, нэрвэгдэгсдэд эмнэлгийн анхны тусламж үзүүлж буйгаар цагийн байдал өгөгдөн давчуу орон зайд эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж буйгаар дууриалган үзүүлэв. Тус дадлага сургуульд алба, мэргэжлийн ангийн 200 ажилтан, алба хаагчид хамрагдав.