Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэр шанд багийн Хавирга гоожуурын худаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 км, сумын төвөөс зүүн зүгт 70 км/-т, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 05.01-ний өдрийн 11.56 цагт хүлээн авсан аж.
Тус аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0132 дугаар ангийн 8, 9, 10 дугаар заставын алба хаагчид, Чойбалсан сумын мэргэжлийн ангийнхан орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж, 05.03-ны өдрийн 03.40 цагт цурамд оруулж, 05.10 цагт бүрэн унтраасан байна.