Жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаргийг Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгосон. Уг өдрөөр төр, хувийн хэвшлийн байгууллагууд олноор мод тарьдаг уламжлалтай.
Гэвч манайхан мод тариад л орхичихдог. Суулгац зарсан газар нь ч, иргэд ч түүнийгээ ургаж байгаа, эсэхийг нь анхаардаггүй. Тэгвэл уг нөхцөл байдлыг өөрчилж, тарьсан мод бүхнийг ургуулахын төлөө ажилладаг “Ургамлын далай” компанийнхан худалдсан суулгац нь ургааг үй бол шинийг өгөх санаачилга гаргажээ. Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал Б.Хоролмаагаас тодруулахад “Манай компани сүүлийн гурван жил энэ аяныг зохион байгуулж байна. Өөр өөр хэлбэл, мод, бутандаа баталгаа өгч, гэрчилгээтэй болгосон. Манайхаас нэг суулгац авсан ч бүртгэж, тухайн модны гэрчилгээ, зааврыг давхар өгд өг юм. Мод тарих туршлагагүй байсан ч бүх суулгац бортоготой төдийгүй манайхаас зааварчилгаа маш сайн өгдөг учраас ургахгүй байх тохиолдол бараг гардаггүй. Бид мод тариад ургадаггүй гэсэн ойлголтыг өөрчлөхийн эсрэг ажилладаг. Зааврын дагуу усалж, тордож, бордсон ямар ч мод ургана” гэлээ.
Бэлтгэсэн: Ю.Төгс