Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд аймгийн Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв, Политехник коллежийн багш, оюутнууд байгальд ээлтэй хувцаслалтын соёл түгээх, байгаль орчинд учруулж буй хор хохирлыг таниулах аяныг нэг сарын хугацаанд өрнүүлжээ. Хувцас худалдаж авахаас хаях хүртэлх бидний сонголтууд байгальд их хэмжээний хохирол учруулж байдаг. Хачирхалтай нь, хүмүүс үүнийг тэр бүр ойлгодогг үй. Нэг ширхэг хувцас үйлдвэрлэхэд хэр хэмжээний байгалийн нөөц (ус, эрчим хүч зэрэг) зарцуулдгийг ч мэддэггүй.
Хэрэглээнээс гарсан хувцсыг дахин ашиглах боломжтой материал гэж хардаг хүн цөөн. Залуус тус аянаараа энэ бүхнийг иргэдэд ойлгуулахыг зорьжээ. Хаягдал материалаар хийсэн хувцастай парадыг тэд аймгийнхаа төв талбайд зохион байгуулж, “Эх дэлхийнхээ төлөө” уриатай загварын уралдааныг хүүхэд багачуудын дунд явуулсан байна. Түүнчлэн “Эх дэлхийн цаг” арга хэмжээний хүрээнд “Холио солио” аян өрн үүлж, 1400 гаруй хувцсыг эзэнтэй болгожээ.
Бэлтгэсэн: Н.Мишээл